Н.Батмөнх: Энэ намар гал голомтоо бадраах зорилготой байна

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Н.Батмөнх: Энэ намар гал голомтоо бадраах зорилготой байна

Голомт банк нийт харилцагчдынхаа дунд 2013 оны 2-р сарын 25-наас 7-р сарын 15-ны хооронд “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аян зарлаж, нийт 6 азтан тодруулахаас эхний тохирлоор Норолхоогийн Батмөнх, Батдэлгэрийн Зоригоо, Баяраагийн Раднаацэрэн гэсэн 3 харилцагч азтан болсон юм.   Азтан болсон харилцагчид маань бүгд гал голомтоо бадраах шинэ орон сууцтай болох зорилготой байсан бөгөөд энэхүү зорилгыг нь Голомт банк 10.000.000, 20.000.000, 30.000.000 төгрөгөөр санхүүжүүлэх батламжийг гардууллаа. Аз од нь гийсэн азтануудыгаа төлөөлж Н.Батмөнх баярт мөчөөсөө бидэнтэй хуваалцсан юм.
 
Юун түрүүнд Голомт банкны урамшуулалт аяны азтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

Баярлалаа. Би хувиараа бизнес эрхэлдэг. Голомт банкны харилцагч болоод 3 жил болжээ. Азтан болсондоо маш их баяртай байна. Энэ мэдээг дуулгахад эхэндээ итгэхгүй байсан. Харин Голомт банкнаас дахин залгахад азтан болсноо баттай мэдсэн дээ. Би их дэлгүүрийн урд талын Голомт банкаар үйлчлүүлдэг. Голомт банкаар үйлчлүүлэхэд үнэхээр таатай байдаг. Инээмсэглэж угтаж аваад,  тухтай орчинд боловсон сайхан үйлчилгээ үзүүлдэг юм.

Урамшуулалт аяны талаар хаанаас сонссон бэ?

Голомт  банкны ажилтан намайг ийм урамшуулалт аян явагдаж байгаа. Банкны үйлчилгээ авах тутамдаа оноо цуглуулж азтан болох боломжтой гэсэн юм. Би өөрөө ч банкаар тогтмол үйлчлүүлдэг, дээрээс нь харилцагчийнхаа зорилгыг санхүүжүүлдэг гэхээр нь үзээд алдая гэж шийдсэн.

Тэгвэл таны зорилго юу байсан бэ?

Эхнэр бид хоёр энэ намар хуримаа хийж, шинэ орон сууцанд орох зорилготой байгаа. Энэ зорилгыг маань ойртуулж,  Голомт банк санхүүжилт хийхээр болсонд туйлын баяртай байна.

Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Дашрамд дурдахад, Голомт банк  “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяныхаа нөхцлийг илүү уян хатан болгож, азтан болох боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд дараагийн тохирол 7-р сарын 19-ний өдөр болно. Эрхэм харилцагч та Голомт банкны хадгаламж, зээл, харилцах, карт, интернэт банк, мөнгөн шилжүүлэг зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг авахдаа оноо цуглуулж, авсан оноогоо сугалаа болгоод дараагийн 3 азтаны 1 болоорой.

Азтан болсон харилцагчдын зорилгыг санхүүжүүлэхээс гадна Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах, худалдаа үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх эрхийн бичгүүдийг авах боломжтой юм.

Тус аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч хамрагдахыг хүсвэл  Голомт банкны бүх салбар нэгж, тооцооны төв болон 1646 лавлах утсаар хандаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж