Нэг дор их хоол идэх аюултай

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Нэг дор их хоол идэх аюултай

Хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн  байлгахын тулд тогтмол цагт хооллох хэрэгтэй. Хоолыг нэг доор их идвэл ходоод хэтэрхий дvvрч хоол боловсруулах vйл явц удаашрах буюу хямардаг байна. Хvн хоол идэх дуршилтай vедээ тодорхой цагт бага багаар хооллох нь зvйтэй. Тогтмол цагаар хооллож сурвал болзолт рефлекс vvсэж, хооллохын ємнє бие махбод бэлтгэгдэнэ. Єдєрт дєрвєн удаа хооллох нь хамгийн тохиромжтой гэнэ.

Өдєрт идэх бvх хоолны:

– 25%-ийг єглєє,
– 50%-ийг vдэд,
– 15%-ийг бага vдэд,
– 10%-ийг орой идэх хэрэгтэй.

Оройн хоолыг унтахаас 1-2 цагийн ємнє идвэл зохино. Унтахын ємнє их хоол идвэл ходоодны ажиллагаа хvндэрч тайван нойрсож чадахгvйд хvргэнэ.

Хоолыг амархан боловсруулахын тулд яаралгvй, сайн зажилж идэх хэрэгтэй. Хооллож байх vедээ ном унших, телевизор vзэх, ярих, тоглох гэх мэт зvйлд анхаарлаа хандуулбал хоол боловсруулахад хамаарах тархины тєвд vе vе саатал vvсэж, хоол боловсрох ажиллагаа удааширна.

Дуршил. Энэ нь хоол боловсруулах булчирхайг хvчтэй сэргээгч бєгєєд идсэн хоолыг сайн шингээхэд нєлєєлнє. Хоолны тєрєл олон янз байх, хоолны амт, vнэр, єнгє сэтгэлд тааламжтай байх нь дуршлыг сайжруулна. Мах, ногооны шєл идэхэд ходоодны булчирхайн ажиллагаа сэргэнэ. Хоол идэхийн тулд гараа угаах, ширээгээ аятайхан зассан байх нь болзолт цочроогч болон хувирч, хоол идэх дуршлыг нэмэгдvvлнэ. Ходоод, гэдэсний євчин, тvvнээс урьдчилан сэргийлэх. Гэдэсний элдэв халдварт євчин vvсгэгч нян, вирус нь бохирлогдсон хоол хvнс, ус, бохир гар зэргээр дамжиж хvний бие махбодод нэвтэрч орно.
Ялаа євчин vvсгэгч нянг биедээ наалдуулан аваачиж хvнсний зvйлийг бохирлоно.
Туузан хорхой vхэр, гахайн шvvрхий махаар халдварлах учир махыг шvvрхий идэж болохгvй.

Хоолны хордлого. Буруу хадгалсан хvнсний зvйл, ялангуяа консерв, хиамны тєрлийн бvтээгдэхvvн  хоолны хордлого vvсгэх магадлал өндөр байдаг. Зуны цагт хортой мєєг, боловсроогvй жимс идсэнээс хордоно. Хоолны хордлогын шинж тэмдэг нь бєєлжис цутгах, суулгах, аймхай мєгєєрсний тус газар євдєх, толгой євдєх, халуурч зvрхний ажиллагаа суларна. Ийм тохиолдолд давстай бvлээн ус ихээр ууж бєєлжvvлэх яаралтай арга хэмжээ авах нь зvйтэй. Ингэж ус ууж бєєлжих нь ходоодыг цэвэрлэх сайн талтай аж.
Хордлоготой хvнд аяга буцалсан усанд модны нvvрс нунтаглаж, цайны халбагаар 1-2-ыг хийж уулгаж болно. Зvрхний ажиллагааг сайжруулахын тулд аагтай цай, кофе уулгаарай.

Зохиогчийн эрх: ask.banjig.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж