“Burlesque” кинонд тоглосны дараа нэр хүнд нь асар их өссөн поп дуучин Кристина Агелира тун удахгүй шинэ клипээ фэнүүддээ хүргэх тухайгаа мэдэгджээ. Нэрт дуучин “Tee Sorge” дуугаа дүрсжүүлж буй бөгөөд клипний зураг авалт өчигдрөөс эхэлсэн гэнэ. Кристина шинэ уран бүтээлийнхээ талаар хамгийн түрүүнд твиттер хуудсаараа дамжуулж фенүүддээ дуулгасан байна. Түүний шинэ клип хоёр долоо хоногийн дараа цацагдах ажээ.
Э.АНХТУЯА