Януковичийн улстөрийн мөхөл Тимошенкогийн гарт буй

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Януковичийн улстөрийн мөхөл Тимошенкогийн гарт буй

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович тус улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах сонир­холтой байгаа. Учир нь түү­ний улстөрийн карьерын мөхөл энэ хэрэгтэй холбоо­той гэж ардын депутат, Юлия Тимо­шенкогийн эрхийг хам­гаалагч Сергей Сас мэдэгджээ.

Тэрбээр “Юлия Тимо­шенког Яну­кович суллах сонирхолтой байх ёс­той. Яагаад гээч. Януковичийн улс­төрийн мөхөл Харьков хотын тавдугаар эмнэлэгт байна шүү дээ. Тэнд Тимо­шен­когийн аюулгүй байдалд анхаарах ч шаардлагагүй. Хэрвээ ямар нэгэн зүйл болбол Янукович өөрийнх нь улстөрийн мөхөл ирнэ гэдгийг ойлгож, санах ёстой” гэжэээ.

Түүний хэлснээр экс Ерөн­хий сай­­дад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улстөрийн зорилготой зүйл гэнэ. Ев­ропын хүний эрхийн шүүх ч ийм шийдвэр гар­гасан. Тиймээс Сас “Ерөн­хий­лөгчөөс бүх зүйл шалт­гаал­на. Тавдугаар сард Юлия Тимошенко наранд гараа­гүйн нэг жилийн ой боллоо” гэсэн байна. “НБН”-ийн мэдээлснээр өнгөрсөн сарын 27-нд Ерөн­хийлөгчийн дэргэдэх өршөөл үзүүлэх асуудал эрхэлсэн комисс Юлия Тимошенкод өршөөл үзүүлэх хүсэлтийг цуцлах шийдвэрийг нэгэн дуугаар гаргасан билээ.

Европын хүний эрхийн шүүхийн шийдвэр

Европын хүний эрхийн шүүхээс Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког улстөрийн зорилгоор барив­­­чилсан гэж үзээд, тус улсыг хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан билээ.

Страсбург хотноо өнгөр­сөн сард болсон энэхүү шүүх хурлыг Украины Зас­гийн газрын төлөөлөгч хаяж гарсан аж. Харин Юлия Тимошенкогийн охин Евгения “Энэ бол улстөрийг дахин сэргээх, түүнийг яарал­тай суллахад дөхөм үзүү­лэх анхны ялалт, анхны алхам боллоо” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Тимошенкогийн хэргийн эргэн тойронд

Тимошенког 2009 онд Оростой хийн гэрээнд гарын үсэг зурахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж 2011 оны аравдугаар сарын 11-нд түүнд долоон жилийн хорих ял ногдуулсан. Харин энэ оны нэгдүгээр сараас экс Ерөнхий сайдыг Дээд радын депутат Евгений Щербанийг 1996 онд хөнөөсөн хэрэгт ха­маатай гэж нэмж буруутгах болсон юм.

Үүнээс гадна Украины ерөнхий про­курорын газар түүнийг төсвийн мөнгө шам­шигдуулсан, 1990-ээд онд “Украины нэгдсэн эрчим хүч­ний сис­тем” байгалийн хийн корпорацийг удирдаж байх­даа татвараас зугтсан хэргийг шалгаж буй билээ.

Хүний халдашгүй эрхийг зөрчсөн

Печерскийн шүүх 2011 оны найм­дугаар сард Тимо­шенкогийн хэргийг шал­гахдаа түүнийг хууль бу­саар барив­чилсан гэж Европын хүний эрхийн шүүхээс үзжээ. Энэ нь хүний эрх чөлөө, халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэнэ. Үүнээс гадна тус шүүхээс Европын хүний эрхийн конвенцийн 18 дугаар зүй­лийг зөрчиж, Юлия Тимо­шенког улстөрийн зорил­гоор мөрдөн шалгаж байна гэжээ.

Гэвч Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрийг Украины засаг захиргаа заавал биелүүлэх албагүй аж. Хэрвээ Украины Засгийн газар гурван сарын дотор гомдол гарах эрхээ ашиглахгүй бол Европын хүний эрхийн шүүхийн шийдвэр тэр цагаас хүчин төгөлдөр болно.

Европын холбоо, Украины харилцаанд саад болж болзошгүй

Украины Гадаад харил­цааны сайд Леонид Кожа­рагийн хэлснээр Тимо­шен­когийн ял, түүний шо­ронд сууж байгаа нь Украин, Европын холбооны харил­цаанд том асуудал үүсгэж байна гэдгийг хүлээн зөв­шөөрчээ. Гэсэн хэдий ч тус улс арваннэг­дүгээр сард бо­лох Вильнюсийн дээд хэм­­жээ­ний уулзалтаар Европын хол­боо­той нийгэмлэгийн та­лаар зөвшилцөлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж: "ӨГЛӨӨ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж