МХБ 19.9 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

МХБ 19.9 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 16/ 4,470 тоот арилжаагаар 16 компанийн нийт 19,923,234 төгрөгийн 21,495 хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,543.99 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 102.02 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 47 хэлцэл хийжээ. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Женко тур бюро” ХК 1,085,411 төгрөгийн 13,077 ширхэг, “Ремикон” ХК 620,350 төгрөгийн 3,450 ширхэг, “Адуун чулуун” ХК 2,603,060 төгрөгийн 1,334 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж