Сая доллартай “найз”

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Сая доллартай “найз”

ОХУ-ын сөрөг тагнуулын алба Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Райан Фоглыг уржигдар шөнө баривчилжээ. Түүнийг ОХУ-ын тусгай албаны ажилтныг өөрсдийн талд урвуулахыг оролдсон хэмээн буруутгаж байгаа юм.

Баривчлагдах үедээ тэрбээр их хэмжээний бэлэн мөнгө, мэргэжлийн тагнуулчийн хэрэглэдэг тоног төхөөрөмж, тусгай ажилтанд хаягласан захидал авч явсан аж. Тэр ч байтугай шар өнгийн хиймэл үс өмссөн байжээ. ОХУ түүнийг нэн даруй хөөж гаргах шийдвэр гаргасан бөгөөд мөн АНУ-ыг “Хүйтэн дайн”-ы үеийн бохир арга хэрэглэлээ” хэмээн буруутгасан байна.

Хойд хөршид ихэд шуугиан тариад байгаа энэ хэрэг мягмар гарагт олон нийтэд ил болжээ. Харин баривчилгаа даваа гарагийн шөнө явагдсан юм байна. Холбооны тусгай алба түүнийг баривчилсныхаа дараа шаард­лагатай байцаалтыг хий­гээд АНУ-ын ЭСЯ-нд хүлээл­гэж өгсөн аж. Фогл дипломат ажилт­ны статустай байсан учир түү­нийг Оросын хуулиар шийт­гэх боломжгүй болжээ. Түү­нийг баривчлах үеийн хоёр шир­хэг зураг олон нийтэд дэлгэгд­сэн байгаа.

Нэг дээр нь Р.Фогл бесболктой, нөгөө дээр нь газар хэвтэж гараа муш­гиул­сан байдалтай гарсан аж. Бусад зургууд нь тусгай алба­ны байранд ирсний дараа ава­хуул­сан зургууд байгаа юм. Түүнд тэрбээр хар, шар өнгийн хоёр хиймэл үстэй гарсан бөгөөд баригдах үедээ шар өнгийнх­ийг нь зүүж явсан бай­на.

Барив­чилгаа Академич Пилю­гиний гудамжинд явагджээ.  АНУ-аас ОХУ-д суух Элчин сайд Майкл Макфол энэ үйл явдалтай холбогдуулан өчигдөр хойд хөршийн Гадаад харилцааны яаманд ирж уулзалт хийсэн байна. Уулзалтын дараа яамны байшинг орхихдоо тэрбээр сэтгүүлчид рүү гараараа зангаж, нэг ч асуултад хариулалгүй зугтах шахам явж оджээ. Түүнийг Гадаад харилцааны яамны орлогч сайд Сергей Рябков хүлээж авсан байна.

Х.САЙХАН
Эх сурвалж: www.MMINFO.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж