улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Хөлбөмбөгийг хөгжлийг хөдөө орон
нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний
цом-2013”-ын шигшээ тэмцээн энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Баруун, зүүн, хангай, төвийн бүсийн тэмцээнээс шалгарсан найман баг
шигшээ тэмцээнд тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд МХБХ-ны талбай дээр
цомын төлөө өрсөлдөж буй. Тэмцээний сүүлийн шатанд бүс бүсээс шалгарсан
найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна.
А хэсэгт
Дархан, Эрдэнэт, Ховд, Дорноговь аймгийн багууд, Б хэсэгт Сэлэнгэ, Дорнод, Баянхонгор, Увс багууд багтсан байна.А хэсгийн эхний тоглолтонд Дархан-Уул аймгийн шигшээг хожсон Орхончууд өнөөдөр Дорноговийг 7:2-ийн харьцаагаар буулган авч хэсгээ хоёр хожилтойгоор Ховдын залуустай хамт тэргүүлж байна. В хэсэгт багтаж буй дөрвөн багийн хувьд бүгд нэг хожилтой явна. Маргааш хэсгийн сүүлийн тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.
“Үндэсний цом-2013” тэмцээний тоглолтын хуваарийг танилцуулья.
Тавдугаар сарын 15. Лхагва гариг
09:00 Орхон-Дархан Уул 3:2
10:45 Дорноговь-Ховд 2:4
12:30 Баянхонгор-Увс 4:2
14:15 Дорнод-Сэлэнэ 2:3
Тавдугаар сарын 16. Пүрэв гариг
09:00 Орхон-Дорноговь 7:2
10:45 Дархан Уул-Ховд 1:2
12:30 Баянхонгор-Дорнод 0:3
14:15 Увс-Сэлэнгэ 5:0
Тавдугаар сарын 17. Баасан гариг
09:00 Дорноговь-Дархан Уул
10:45 Ховд-Орхон
12:30 Дорнод-Увс
14:15 Баянхонгор-Сэлэнгэ
Бүх тоглолтууд МХБХ-ны талбайд болж байна.
Та бүхэн тэмцээний мэдээллийг MONGOLIAN FOOTBALL FEDERATION хуудаснаас хүлээн аваарай.