Калкин өдөрт 60 ширхэг тамхи татдаг

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Калкин өдөрт 60 ширхэг тамхи татдаг

“Гэртээ ганцаараа” киногоороо үзэгчдийн танил болсон Маколей Калкин өөрөө өөрийгөө алж байна гэх утгатай мэдээлэл шар хэвлэлүүдээр цацагджээ. Түүнийг  өнгөрсөн жилээс эхлэн мансууруулах бодис ихээр хэрэглэх болж, хар тамхинаас хамааралтай ганцаардмал нэгэн болсон гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл өдгөө 32 настай жүжигчин сүүлийн үед өдөрт татах тамхиныхаа тоог нэмэгдүүлсэн нь уушгины хорт хавдраар өвчлөх магадлалыг нь улам ихэсгэж байгаа тухай “National Enquirer” мэдээлсэн байна.

Калкин өдөрт дунджаар 60 ширхэг тамхи татаж, эрүүл мэнддээ анхаарал тавихаа больсонд гэр бүлийнхэн нь ихэд сэтгэл зовниж байгаа аж. Хорт зуршилдаа олон мянган ам доллар зарцуулж, санхүүгийн хувьд ч асуудалтай байгаа Калкины эцэг нэгтэй эгч Женнифер Адамсон мөн 2011 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж