Шатахууны үнэ ирэх сараас бууна гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ ирэх сараас бууна гэв

Шатахууны үнэ ирэх сарын эхээр буурах болсон тухай өнөөдөр “Монгол-93” шатахууны албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр Уул уурхайн яамныхан мэдээллээ. Үнэ ийнхүү буурах болсон үндэслэлийг албаныхан шатахуун экспортолдог орнууд буюу эх үүсвэртэй холбон тайлбарлаж буй. Тодруулбал, Монгол Улс сардаа 60-70 мянган тонн шатахуун хэрэглэдэг бөгөөд 2012 оны намар хүртэл ОХУ-ын “Роснефть” компаниас шатахууныхаа хэрэглээний 90 хувийг бүрдүүлж, хамааралтай байсан бол одоо энэ байдал өөрчлөгдөж БНСУ, Беларусь, БНХАУ-аас шатахуун нийлүүлж буй тул үнэ буурах боломжтой гэж үзэж буй юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж