Бейонси фенүүдээсээ уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Бейонси фенүүдээсээ уучлал хүсэв

Дуучин Бейонси эрүүл мэндийн шалтгаанаас болж Бельгийн Антверпен хотод болох “Mrs Carter” аялан тоглолтоо цуцалж, фэнүүдээсээ уучлал хүсчээ. Тэрээр хэт ядарснаас болж ийнхүү тоглолтоо цуцлахаас аргагүйд хүрсэн гэнэ. Нэрт дуучны уг аялан тоглолт лхагва гаригт болохоор төлөвлөгдөж байсан бөгөөд Бейонси тоглолтоо цуцлах тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Бейонси цахим хуудсандаа байршуулсан захидалдаа “Би амьдралдаа хэзээ ч тоглолтоо цуцалж, хойшлуулж байгаагүй. Энэ удаад үнэхээр аргагүй байдалд орлоо. Антверпений олон мянган фэнүүдийнхээ урмыг хугалсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Гэхдээ тун удахгүй та бүхэнтэйгээ эргэн уулзах болно”  гэжээ.

Бейонси өнгөрөгч хоёрдугаар сард “Mrs Carter” аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд одоо 40 өдрийн тоглолт үлдээд байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж