&#34Авьяас&#34 хөтөлбөрийн тайланг тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

&#34Авьяас&#34 хөтөлбөрийн тайланг тавилаа

“Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн нэгдсэн тайлан боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/51 дүгээр тушаалаар батлагдсан “Ном” хөтөлбөр, А/2 дугаар тушаалаар батлагдсан “Авьяас” хөтөлбөрүүдийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэнэ буурч байна. Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдал нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм.

Өсвөр үеийнхний дунд үнэт зүйлийн төөрөгдөл, соёлын баримжаа алдах үзэгдэл бий болж, тэдгээр нь нийгмийн үзэгдлүүдийг ухамсаргүйгээр даган дуурайх, идэвхгүй хандах, РС тоглоомд донтох, үе тэнгийнхнээ дарамтлах, гэр бүл, насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчидтэй харилцааны зөрчилд орох, сурах дургүйн улмаас сургуульд цаг нөгцөөх төдий хандах явдал буурахгүй байна.

Иймээс хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох нь өнөөгийн нийгмийн тулгамдсан энэ цаг үед хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхлыг тэгш хангаж, үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь эзэмших чухал хэрэглүүр болох ном унших соёлыг дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудад номтой нөхөрлөх сэдэл тэмүүлэл, бүтээлч хандлагыг бий болгох зорилготой “Ном”, “Авьяас” хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм.

Завхан аймгийн боловсролын газар, ЕБС, цэцэрлэгүүд дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд нэлээд ажил хийж, тодорхой ахиц дэвшилд хүрлээ. Улиастай сумын 5 сургууль хамтран үр дүнгийн нэгдсэн тайлангаа төв талбайд зохион байгуулсан бөгөөд ард иргэд ч өргөнөөр үзэж сонирхлоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн засаг дарга Ж.Жамъянтив, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, боловсролын газрын дарга Д.Одгэрэл нар оролцсон юм. Энэ үеэр 700 гаруй хүүхэд өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ толилуулж, 1000 гаруй хүүхэд, 300 гаруй эцэг эх хүрэлцэн ирсэн байлаа. Эцэг эхчүүд хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийнхээ хэрхэн хөгжсөнийг харан бахархаж байсан юм.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж