Каррик “Юнайтед”-ын шилдэг тоглогчоор тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Каррик “Юнайтед”-ын шилдэг тоглогчоор тодорлоо

Энэ улиралд Премьер лигийн 20 дахь түрүүгээ авсан “Манчестер Юнайтед” энэ жилийн шилдгүүдээ нэрлэлээ. Майкл Каррик “Юнайтед”-ын 2012-2013 оны улирлын шилдэг тоглогчоор шалгарсан бол Робин Ван Перси хөгжөөн дэмжигчдийн хамгийн дуртай тоглогчийн шагнал хүртсэн байна. Түүний хувьд 35 тоглолтод оролцож, 25 гоол оруулаад байгаа юм.

Өдгөө 31 настай Каррик 2006 оноос “Юнайтед”-ын төлөө тоглож эхэлсэн ба энэ багийн төлөө 300 гаруй тоглолтод оролцоод байна. Бусад тоглогчидтой харьцуулахад формоо сайн хадгалдаг гэгддэг тэрбээр Пол Скоулзыг залгамжлан гарч ирсэн шилдэг тоглогчдын нэг юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж