Өнөөдөр &#34Щехерезада&#34 балеттай

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр &#34Щехерезада&#34 балеттай

УДБЭТ-ийн 50 жилийн ой энэ долоо хоногт тохиож байгаа билээ. Тус театрын тайзнаа өчигдөр 50 жилийн өмнө анх тайзнаа тоглогдож, театрын хөшгийг нээсэн П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь эгшиглэсэн бол өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн "Шарилжин дундах цэцэг", Н.Римский-Корсаковын "Щехерезада" балеттай.

Римский-Корсаковын “Щехеразада” балетын цомнолыг “1001 шөнийн үлгэр”-ээс сэдэвлэсэн бөгөөд УДБЭТ-ын тайзнаа анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва гуай балетмейстерээр ажиллаж, Ардын зураач, Төрийн шагналт Л.Гаваа, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нарын найруулгаар тоглож байсан юм. Харин Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд тайзнаа тоглож байсан бөгөөд 1983 онд сэргээн тавьж байв. Нэг бүлэг, гурван үзэгдэл бүхий энэхүү балетад Урангоо, Галт, Ширүүнгарьд нарын хайрын тухай өгүүлэх эмгэнэлт балет юм. Дээрх хоёр балет нь 40 минут үргэлжлэх тул ийнхүү нэг өдөр тоглодог аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж