“Хулан-Анар” компанийн тус лаборатори ийнхүү үйл ажиллагаа өргөжүүлж 30 ор бүхий, орчин үеийн тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон эмчилгээ, оношлогооны “Онош” төв болон өргөжлөө. Тус төв нь нүдний мэсэл засал хийхээс гадна элэг, ходоод, зүрх судас, шүдний оношлогоо, эмчилгээ хийх юм байна. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт олон жил ажиллаж, хүн ардынхаа харах мэлмийг тунгалаг байлгахын төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ирсэн Пүрэвсүрэн эмч ийнхүү бие даан үйл ажиллагаагаа явуулах болж байна. “Онош” төвийн нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар оролцсон. Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ нийгмийн хөгжлийг түүчээлэгч нь, эдийн засгийг чирч явагч төр биш, хувийн хэвшил байдаг хэмээн онцолсон. Түүнчлэн хүн амын эрүүл энхийн манаанд бие даан зогсох хэмжээнд хүрсэн хоёр залуугийнхаа ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.
Мөрөөдлөө биелүүлж, зорьсондоо хүрэхийн ерөөл өргөе хэмээлээ.
Эх сурвалж: www.uvs.gov.mn