
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай, үүнээс 184 орчим мянган айл өрх буюу 600 мянган хүн гэр хороололд амьдарч байна. Угаас усны менежмент тааруу, техник технологи нь хоцрогдсон, цэвэр усны нөөц хүрэлцэхгүй байгаа манай хотын хувьд усаа цэвэршүүлж хэрэглэх шаардлага маш их байгаа.Тиймээс байгалийн шар усыг цэвэршүүлэх болон гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай цэвэр усны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахадаа таатай байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ