УИХ-ын чуулганы хуралдаанд тоотой суудаг Р.Амаржаргал гишүүн өнөөдөр чуулганы хуралдаанд халзан толгойтой “лам”-ын дүрээр морилон ирсэн нь энэ өдрийн хамгийн “содон” мэдээ болов. Танхимын нөхдөө цагаа барьдаггүй учраас чуулганы хуралдаанд суух “дургүй” гэдэг тэрээр ямар шалтгаанаар үсээ хусуулсныг одоогоор хэн ч мэдэхгүй байна.
Өмнө нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Н.Батбаяр нар үсээ ургуулан хэвлэлийхэн “бөө болжээ” хэмээн нэг хэсэг шуугиад авсан ч стильдээ үнэнч үлдсэн нь Р.Гончигдорж гишүүн. Тэрээр одоо ч үсээ ургуулан, урт үсний имижээ алдаагүй яваа. Харин одоо парламент урт үстэй, халзан толгойтой хоёр гишүүнтэй боллоо. Харин Р.Амаржаргал гишүүн маань имиждээ хэр үнэнч явах бол.