Деми Мур Эштоноос 10 сая ам.доллар нэхэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Деми Мур Эштоноос 10 сая ам.доллар нэхэмжилжээ

Холливудын цуутай хосын нэг Деми Мур,
Эштон Катчер нар жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулахаа мэдэгдсэн харилцаа
албан ёсоор төгсгөл болоогүй байгаа гэнэ. Тэдний салалт ийнхүү удааширч
байгаа нь экс хосын хөрөнгөө хуваах явдалтай холбоотой аж. Саяхан л
гэхэд Деми Мур экс нөхөр Эштоноос арван сая ам.доллар нэхэмжилсэн нь мөн
шуугиан дэгдээсэн.

Деми Мур Эштоны бизнес хамтрагчтайгаа
байгуулсан санд  нь хөрөнгө оруулсан учраас ийнхүү олон сая ам.доллар
нэхэмжилж буйгаа мэдэгдсэн. Харин Эштон санд нь ийм их хэмжээний мөнгө
байхгүй гэдгээ мэдэгдэж нэхэмжлэлийг барагдуулахаас татгалзсан байна.

Харин
энэ үеэр зарим эх сурвалжууд Эштон Катчерийг шинэ кинонд тоглож  олон
сая ам.долларын орлого олж буй талаар мэдээлжээ. Хамгийн сүүлийн үеийн
мэдээгээр тэрээр "Two and a Half Men”-ий зөвхөн нэг цувралд тоглож 700
мянган ам.доллар, “Charlie"s Angels: Full Throttle”-аас хоёр сая
ам.долларын орлого тус тус олсон гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж