Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

“Gangnam Style”, “Gentleman” бүтээлүүдээрээ дэлхийн сая сая хөгжим сонирхогчдод танигдсан Өмнөд Солонгосын рэппэр PSY-ийн стиль имижийг эрвэйхэй зангиа, дэгжин пиджакгүйгээр төсөөлшгүй. Харин тэрээр шүтэн бишрэгчдийнхээ өмнө харагддаг шигээ үргэлж зангиа хүрмээр гангараад байдаггүй нэгэн гэнэ.

Саяхан Америкийн Харвардын их сургуульд лекц хүртэл уншаад амжсан PSY чөлөөт хэв маягийн хувцаслалтаар гангарах дуртай төдийгүй шоу цэнгээнээс ч хойш суудаггүй нэгэн бололтой. Тэрээр өчигдөр Калифорний Беверли Хилсэд найзуудын хамтаар “party”-дсан нь папараццид өртсөн байна. Рэппэр PSY-ийн зангиа, пиджакгүй гэрэл зургуудаас  хүргэе.

Э.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж