Нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нэр дэвшигчийнхээ баримт, бичгийг дөнгөж сая  СЕХ-нд хүлээлгэн өглөө. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бичиг баримтаа ирүүлж, дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон бөгөөд өнөөдөр гурван нэр дэвшигч баримт, бичгээ СЕХ-нд хүргүүллээ. Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ гурав хоногийн дотор шийдвэрлэх юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж