Д.Булгантуяагийн “Нээлттэй урлан” үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Д.Булгантуяагийн “Нээлттэй урлан” үүдээ нээнэ

Зураач Д. Булгантуяагийн "Нээлттэй урлан" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-нд 16.00 цагт “Цагаандариум”  галерей дээр нээлтээ хийх гэж байна.

Зураач, багш Д.Бул­гантуяа гэхээр дүрслэх урлаг сонирхогчдын нүдэнд  абстракт чиглэ­лээр бүтээсэн уран бүтээлүүд нь буудаг. Энэ бол түүний нэрийн хуудас. Түүний зургуу­даас хяз­гааргүй эрх чөлөө, орон зай, хүсэл тэмүүлэл мэдрэгд­дэг. Хэтэрхий тод биш, хоорондоо ууссан завсрын өнгө бүхий, сонир­хол тө­рүүлэм хачин этгээд хийс­вэр сэтгэлгээний зур­гууд нь харц булаана. Түүний бүтээлүүдээс дөрвөлжин цонхтой байшин гэх мэт энгийн зүйлийг хүлээх хэрэггүй. Тэр гурвалжин цонх, орог саарал хавар гээд өөрийн хачирхалтай ертөнцөө өнгө сүлэн буулгана.

Амьдралынхаа хором бүрийг уран зургийн ертөнц­тэй холбосон тэрээр заяаны ханиа энэ л урлагаас ол­жээ. Түүний нөхөр мөн л зураач, бас хамтдаа МУБИС-ийн Дүрс­лэх урлагийн сур­гуульд багшилдаг. Уран зургийн гайхамш­гийг шавь нартаа мэд­рүүлж, ирээдүйн уран бү­тээлч бэлтгэх их үйлсэд хү­чин зүтгэж хосууд юм. “Адилхан уран бүтээлч болохоор ойлголцоход амар байдаг” гэж “ижилсдэг” эгэл жи­рийн бүхнийг эгэлгүй ер­төнцөөр дэлгэн гаргадаг хоёр уран бүтээлч бие биенээ олж харсан нь ч тохиолдол биш гэлтэй.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж