Хохирсон иргэд өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Хохирсон иргэд өлсгөлөн зарлана гэв

Хамтарсан Засгийн газраас зарласан “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсанаас болж их хэмжээний хохирол амсаад байгаа гэх 200 гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөтөлбөрийн дагуу урьдчилгаа төлбөрөө төлж, орон сууцандаа орсон иргэдийн зээлийг шийдвэрлэж өгөхгүй байгаагаас иргэд ирэх зургадугаар сарын нэгэн гэхэд байрнаасаа хөөгдөхөд хүрээд байгаа гэнэ.

Тиймээс өмнөх Засгийн газраас амласан зургаан хувийн зээлийг нэн даруй хэрэгжүүлж, 213 хүнийг байртай болгох асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол ирэх долоо хоногт өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж