Бөхчүүд галт тэрэгний буудалд барилдлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Бөхчүүд галт тэрэгний буудалд барилдлаа

“Save Olympic Wrestling” буюу “Чөлөөт бөхөө аваръя” арга хэмжээний хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотын Төв галт тэрэгний буудалд тавдугаар сарын 15-нд чөлөөтийн шилдгүүдийн халз барилдаан боллоо. Энэхүү халз барилдаанд чөлөөт бөхийн хүчирхэг гүрнүүдийн төлөөлөл АНУ, ОХУ, Иран улсын тамирчид хүч үзсэн байна.

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооноос 2020 оны олимпийн наадмын албан ёсны хөтөлбөрт спортын 25 төрлийг багтаахаар санал оруулахад чөлөөт бөхийн төрөл багтаагүй билээ. Иймд Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо болох ФИЛА-гаас эсэргүүцэн, дээрх саналаа эргэж харахыг уриалаад байгаа бөгөөд улс орнуудын бөхийн холбоодод чөлөөт бөхийг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж ажиллахыг үүрэг болгоод байгаа.

Энэ дагуу АНУ, ОХУ-ын бөхийн холбоодоос бөхийн өдрүүд явуулах санаачилга гарган ажиллаж байна.

Олон улсын бөхийн төрлүүдийн  холбоо /FILA/ 2013 оны тавдугаар сарыг Дэлхийн бөхийн сар болгон зарласан. Энэхүү аяны хамгийн сонирхолтой нь Нью-Йорк хотын галт тэрэгний Төв буудалд болсон АНУ, ОХУ, Иран улсуудын чөлөөтийн шилдгүүдийн халз барилдаан байсан юм. Халз барилдаанд АНУ-ын баг ОХУ-ыг 8:1 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Энэхүү халз барилдаанд ОХУ-ын Саба Хубежтыг дийлсэн АНУ-ын бөх олимп, дэлхий аварга Ж.Барроуз 53 дахь завсаргүй ялалтаа авлаа.

Ингээд тэмцээний дүнг хүргэе.

Эрэгтэй чөлөөт бөх

  • 60 кг Коулмен Скот /АНУ/ – Артас Санаа /ОХУ/ 1-0, 0-1, 3-0
  • 60 кг Логан Штайбер /АНУ/- Опан Сат /ОХУ/ 5-7, 6-0, 3-0
  • 66 кг Брент Меткалф /АНУ/-Сослан Раманов /ОХУ/ 0-2, 1-0, 7-0
  • 74 кг Дэвид Тэйлор /АНУ/-Магомед Курбаналиев /ОХУ/ 7-2, 0:16
  • 74 кг Жордан Барроуз /АНУ/- Саба Хубежты /ОХУ/ 1-1, 5-0, 7-3

Эмэгтэй чөлөөт бөх

  • 55 кг Хэлэн Марулюс /АНУ/- Ирина Кисель /ОХУ/ 2:0, 0:3, 5:0

Сонгомол барилдаан

  • 66 кг Хендрик Андерс /АНУ/- Аскер Оршокдугов  /ОХУ/ 1-0, 1-0
  • 74 кг Бен Провизор /АНУ/- Амбако Вачазе /ОХУ/ 1-0, 0-1, 1-0
  • 84 кг Евгений Салеев /ОХУ/-Жордан Хольм /АНУ/ 0-1, 1-0, 1-0

Харин Ираны баг АНУ-ыг 6:1-ийн харьцаагаар буулган авав.

Эрэгтэй чөлөөт бөх

  • 55 кг Мэхди Тагвахи /Иран/-Обе Бланк /АНУ/ 0-1, 1-0, 5-2
  • 60 кг Масуд Эсмаилпур Жобари /Иран/-Рис Хэмпри /АНУ/ 1-0, 6-0
  • 66 кг Мэхди Тахгави /Иран/-Кэлин Русель /АНУ/ 3-1, 0-2
  • 74 кг Куль Даке /Иран/-Хассан Тахмасэди /АНУ/ 2-0, 1-0
  • 84 кг Эсхан Лашгари /Иран/-Кейт Гэвин /АНУ/ 1-0, 1-0
  • 96 кг Хамид Татри /Иран/-Ж.Д.Бэргман /АНУ/ 3-1, 1-0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж