![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/18b5fb38eb83e3ed/e52ca6ce03e3aa36original.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс 50 орчим минутаар хоцорч эхэллээ. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй нөхцөлд үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн Үнэт цаасны зах зээлийн тухай шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх боломж хомс байсан юм. Учир нь эл хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгах учраас УИХ-ын даргын зүгээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарт гишүүдийнхээ ирцэнд анхаарахыг хүссэнээр ямар ч байсан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй дөрвөн ч гишүүн танхимд хүрэлцэн ирснээр чуулганы хуралдаан сая эхэллээ.
Г.ДАРЬ