Дэлхийн улс орнуудад төрийнхөө дууллыг маш олон төрлийн урсгал, жанраар тоглосон байдаг нь заншил болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл “Хурд” хамталгийнхан Монгол Улсын төрийн дууллыг өөрсдийн найруулгаар бичиж, клипжүүлсэн бөгөөд тун удахгүй шинэ клипээ дэлгэх юм байна. Дашрамд дуулгахад, энэ жил “Хурд” хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд наадмаар төв талбайд томоохон хэмжээний тоглолт хийхээр бэлтгэл ажлаа базааж байгаа гэсэн шүү.
Г.ДАША