Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ улиралд мэргэжлийн лигт элссэн шилдэг залуу тоглогчдын багийг нэрлэлээ. “Кливлэнд Кавалиерс”ын хамгаалагч Дион Вэйтерс, төвийн тоглогч Тайлер Зеллер, “Портлэнд Трэйл Блэйзерс”-ийн холбогч Дамиан Лиллард, “Вашингтон Визардс”-ын Брэдли Бийл, “Нью Орлеанс Хорнетс”-ын Энтони Дэвис, “Голден Стэйт Уорриорс”-ын Харрисон Барнс нар шилдэг залуу тоглогчдын багт нэрлэгдсэн байна. Өнгөрсөн жил “Кливлэнд Кавалиерс”-аас Кайри Өрвин, Тристан Томпсон нар шилдэг залуу тоглогчдын багт шалгарч байв.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин