
“Оюуны олимп” үндэсний тэмцээний эхний шатны шалгаруулалтын эссэ бичлэгийг хүлээж авах хугацаа удахгүй дуусах гэж байна. Эхний шатанд оролцож буй нийт оролцогчдын эссэг ирсэн дарааллын дагуу тавдугаар сарын 18-наас эхлэн Монголын лектор төвийн албан ёсны фейсбүүк болох www.facebook.com/lectorcenter хуудсанд нийтэлж эхлэхээр болжээ. “Шилдэг 100 эссэ” шалгаруулахад мэргэжлийн шүүгчдээс гадна олон нийтийн сүлжээгээр хамгийн их like, share болон ямар сэтгэгдэл хүлээж авсан зэрэг үзүүлэлт шалгаруулалтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм байна. Гэхдээ зөвхөн шүүлтийн хоёр өдөр буюу тавдугаар сарын 18-20-ны өдрийн like, share болон санал сэтгэгдлийг харгалзан үзнэ гэдгийг анхаараарай.
Эхний шатны хариу буюу “Шилдэг 100 эссэ”-г Монголын лектор төвийн фейсбүүк хуудсан дахь "ОЮУНЫ ОЛИМП" үндэсний тэмцээн II-р шат гэсэн шинэ альбомд нийтэлж зарлах бөгөөд шалгарсан 100 оролцогч тавдугаар сарын 21-ний өдөр Харилцааны ур чадварын сургалтад хамрагдах юм байна.