Рональдо, Месси хоёр “хуримлав”

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Рональдо, Месси хоёр “хуримлав”

Хятадын интернет худалдааны компани, “Yahoo”-гийн түнш “Alibaba” компанийн ажилчид жил бүр шинээр гэрлэж буй хосуудад зориулан нэгдсэн хурим зохион байгуулдаг байна. Энэ жилийн нэгдсэн хуримд 688 хос оролцсон ба эдгээрээс 81 хос нь хамт олон дундаасаа гэрлэсэн байна. Харин гэрлэж буй зуу зуун хосуудаас нэгэн хос хоёр олны анхаарлыг ихээхэн татжээ.

Хуримын даашинз, ганган хослол өмсөхөөс илүү тэд супер оддын өмсгөлийг илүүд үзсэн байна. Сүйт залуу Рональдогийн өмсгөлийг өмссөн байсан бол сүйт бүсгүй Мессигийн өмсгөлийг өмсөн хуримаа хийжээ. Хэдий амьдрал дээр энэ хоёр супер од тэс өөр хоорондоо ялгаатай, хүчтэй өрсөлдөгчид хэдий ч хөгжөөн дэмжигчид ялангуяа Хятад хос тэднийг хамтдаа байхдаа илүү дээр гэж үзсэн бололтой.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж