Ерөнхий ассамблей Сирийн талаар тогтоол гаргав

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхий ассамблей Сирийн талаар тогтоол гаргав

НҮБ-ын Ерөнхий ассамблей, Сирийн сөргөлдөөн хурцдаж байгааг буруутгасан, мөн түүнийг энхийн замаар шийдэхийг уриалсан тогтоолыг энэ сарын 15-ны өдөр баталжээ. Энэ талаар тус байгууллагын албан ёсны сайтад өгүүлсэн байна.

НҮБ-ын  Ерөнхий ассамблей. Фото: TIMOTHY CLARY / AFP

Зөвлөмжийн агуулгатай уг тогтоолыг 107 орон дэмжиж, 59 орон түтгэлзэж, Орос, Белорусь, Хятад, Иран, Сири, Венесуэла. БНАСАУ зэрэг 12 орон эсрэг санал өгсөн байна.  Жилийн өмнө ийм агуулгатай тогтоолыг 133 орон дэмжсэн байлаа. Тогтоолыг дэмжих дэмжлэг буурсан нь Сирид дэглэмийн эсрэг тулалдаж байгаа исламын дайчдын талаарх түгшүүр  ихэссэнтэй холбоотой байж болох юм.

Сирид хүний эрх, хүмүүнлэгийн эрх зөрчигдөж, Сирийн эрх баригчид хүнд зэвсгийг хөрш орнуудын нутаг дэвсгэрийг буудахад ашиглаж байгааг уг баримтад буруутгасан байна. НҮБ  сөргөлдөөнийг зогсоохын тулд ерөнхийлөгч ба Засгийн газрын үүрэг гүйцэтгэх шилжилтийн Засгийн газар байлуулан Үндсэн хуулийг шинэчлэх ёстой гэж үзэж байна. 

АҮБ-ын гишүүд сөрөг хүчин Сирийн үндэсний эвсэл байгуулсанд баяр хүргээд түүнийг сөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт оролцох ёстой гэв. Орос ийм хүлээн зөвшөөрөлт нь сөрөг хүчнийг Башар Ассадын армийн эсрэг шахалт үзүүлэхэд нь өдөөж байна гэжээ. Мөн уг тогтоолыг нэг талыг барьсан, бодит байдалд нийцэхгүй баримт гэж ОХУ-ын ГХЯ дүгнэв.

Үүнээс өмнө АНУ, Орос хоёр Сирийн асуудлыг зохицуулах олон улсын бага хурал зохион байгуулахаар ярилцан тохирсон байв. Ассадын эсрэг сөрөг хүчин түүний талынханы сөргөлдөөн 2011 оны гуравдугаар сараас эхлэн үргэлжилж, иргэний дайн болон хувирсан юм. НҮБ-ын мэдээгээр Сирийн байлдааны ажиллагааны явцад наад зах нь ная гаруй мянган хүн үрэгдээд байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж