
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг дөнгөж сая завсарлуулж, үдээс хойш 15.00 цагт үргэлжүүлэхээр боллоо. Хуваарь ёсоор УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийх байсан ч хойшлууллаа. Учир нь Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хэлэлцүүлгийг дуусгаагүй тул эл асуудлыг үргэлжлүүлэхээр болж байна.
Г.Дарь