Эвлэрлийг буун дуу саатуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Эвлэрлийг буун дуу саатуулав

ФОТО: REUTERS

“Талибан” хөдөлгөөнийхөн “Лойя жирга” («Энхийн конференци») гэх ахмадуудын чуулгыг бараг таслав. Энэ бага хурал Кабулд лхагва гаригийн өглөө эхэлсэн ба хоёр хоног үргэлжлэх ёстой байлаа. Талибуудтай хийх хэлэлцээр болон үндэсний эв нэгдлийн арга замыг ярилцах ёстой байсан ажээ. Талибууд “жирга”-гийн эсрэг байсан ба тэд чуулгыг таслан зогсооно, энэ чуулга бол “гадаадынханы эрх ашгийг илэрхийлж байгаа гэсэн байлаа. Бага хурал болж байгаа Политехникийн их сургуулийн байрыг тэд өглөөнөөс пуужингаар буудснаас гдна хэдэн дайчид ойролцоог баййшинг эзлэн хурлын байр луу бууджээ. Тэдүймэлдээн гаргаад дараа нь байранд нэвтрэх зорилготой байоловч тусгай албаныхан тэдний хоёр хүнийг устгаж нэгийг нь барьсан байлаа.
Цугларсан олны өмнө ерөнхийлөгч Хамид Карзай үг хэлж эхлэх үеэр бас нэг дэлбэрэлт болжээ. Карзайхурлын байрыг орхин гарахдаа тайван байхыг уриалсан байна. Энэ бага хурлын аюулгүй байдлыг хангахын тулд Афганистаны хүчний байгууллагын 12 мянган дайчлагдлаа. Афганистаны 1600 ахмадууд ба шашны зүтгэлтнүүд мөн парламентын гишүүд нь уг бага хуралд оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж