“Киотогийн” мөнгийг хэрхэн зарсаныг Япон сонирхож байна | News.MN

“Киотогийн” мөнгийг хэрхэн зарсаныг Япон сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“Киотогийн” мөнгийг хэрхэн зарсаныг Япон сонирхож байна

Тимошенко  хүлэмжийн хийн квот зарсан мөнгөө хэрхэн зарцуулсанд Япон улс аудит хийлгэх хүсэлтэй байна. Өнгөрсөн жилд Украины Засгийн газар япончуудаас 300 сая евро авсан юм.
“Олон улсын аудитор япончуудын хүсэлтээр аудитыг хийж байгаа ба тайлангаа зургадугаар сарын 10-нд өгнө” гэж Украины экологийн хөрөнгө оруулалтын Үндэсний агентлагийн тэргүүн Сергей Орленко мэдэгджээ.
Хүлэмжийн хийн хаягдлын квотыг худалдах гэрээг өнгөрсөн жилийн хавар хоёр орон хийсэн ба японы мөнгө Украины үйлдвэрүүдийг шинэчлэхэд зориулагдах ёстой байлаа. Тэр амлалт биелээгүй байна. Японы мөнгө орж ирсний дараа улсын ба хоршооллын байгууллагууд экологийн төслөөр уралдах ёстой байсан боловч тэр нь хийгдээгүй ажээ.
Эрчим хүчний нөөцийг үр ашигтай зарцуулах асуудал хариуцсан Үндэсний агентлагийн экс дарга Сейргей Ермиловын хэлснээр квотыг худалсан мөнгө “үрэгджээ”. Украин тайлангаа өгч чадахгүй байгаа учир бид дараагийн 140 сая еврог авах хэлэлцээртээ орж чадахгүй байна гэж тэр хэлсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 202.131.231.114

ТЭР ТАВГАН ГЭЗЭГТ АВГАЙ ТЭГНЭЭ ТЭР ХАЛААСАЛЧИХГҮЙ ЮУ ОДОО ПРОКУРОРТОО ДУУДАГДААД БАЛАРЧИХСАН ЯВНА ЛЭЭМАНАЙХААС ХЭН НЭГЭН ТОМ ГАРЫГ ДУУДДАГГҮЙ ЮМ БАЙХДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж