МХБ 36.7 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

МХБ 36.7 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 15/ 4,469 тоот арилжаагаар 16 компанийн нийт 36,709,880 төгрөгийн 27,584 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,646.01 нэгж байсан нь 93.18 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 70 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 311 гаруй тэрбум төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас  “Гермес центр” ХК 1,489,968 төгрөгийн 13,796 ширхэг, “Женко тур бюро ” ХК 531,980 төгрөгийн 6,398 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж