Гуанси мужийн үерт 2,1 сая хүн нэрвэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Гуанси мужийн үерт 2,1 сая хүн нэрвэгдэв

Хятадын баруун-өмнөт хэсгийн Гуанси-Чуанын автономын районы ардын засгийн мэдээгээр хүчтэй бороонд найман хот, 27 аймагт нийт 2,1 сая хүн нэрвэгдсэн байна. Аюулгүй нутагт 79,6 мянган хүнийг нүүлгэсэн бөгөөд тариалангийн 117,28 мянган га талбай усанд автснаас 5,36 мянган гагийн ургац бүрэн устсан байна.
Нийтдээ 4226 орон сууц усанд авсаны 3792 байшин нь нуржээ. Уг бүсэд гамшгийн дөрөвдүгээр төвшинг  тогтоогоод байгаа ажээ. Энд газрын нүүлтийн улмаас 30 хүн амиа алдсан байна. Мөн 14 хүнийг сураггүй болсноор тооцжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж