Таны зурхай долоо хоногт: 07.06-13.06.2010

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Таны зурхай долоо хоногт: 07.06-13.06.2010

Ирж буй долоо хоног ер бусын ба санамсаргүй үйл явдлаар дүүрэн байх бололтой. Ихэнх нь эерэгээр нөлөөлөх боловч бас муухан зүйл ч гараад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Гал, уснаас болгоомжтой байхад илүүдэхгүй.

 Aries-Хонь, 21.03-19.04
Энэ долоо хоногт таны амьдралд багагүй өөрчлөлт гарна. Хувийн байдал чинь ч өөрчлөгдөж магад. Шинэ санаа оноо ихтэй. Бас гадаад төрхөө өөрчилмөөр санагдаж болно. Долоо хоногийн эхэн ажилд тустай харин сүүлчээр нь сандарч бухаимдах зүйл ажиглагдах учир тэвчээд өнгөрөх хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаарч амралтаа гэртээ өнгөрөөвөл зохино.

Taurus-Үхэр, 20.04-20.05
Долоо хоногийн од гаригсийн байрлалд танд гэнэтийн санамсаргүй сонин зүйл авчирч магадгүй юм. Зарим нэг үйл явдал нь танд таавар хэвээр үлдэнэ. Эхний хоногуудад романтик хандлага давалмгайлах учир уран бүтээлд ашигтай. Хэт их зүйлийг амжуулахаар гүйгээд та барахгүй учир сонголтоо сайн хий. Одоо мөнгөнд арвич байх таны цаг учраас зарлагаа хямгадан сайн тооцоотой байхад илүүдэхгүй.

Gemini-Ихэр, 21.05-21.06

Энэ долоо хоногт танд шинэ төлөвлөх ажил гарч ирнэ. Таны хүрээнд сонирхолтой, оргиналь хүмүүс гарч ирэх ажээ. Энэ бүгдээс үүдээд таны ажил амьдрал энэ хугацаанд сонирхолтой өнгөрөх бололтой. Долоо хоногийн эхний өдрүүдийг гэр бүлдээ зориул. Хамаатан садантайгаа харилцах нь танд эрч хүч өгнө. Таныг хуурч магадгүй байгааг анхаар. Хугацааны сүүлчээр найз нөхдөө түшсэн нь ашигтай.

Cancer-Мэлхий, 22.06-22.07

Таны амьдралын зорилго энэ долоо хоногт өөрчлөгдөж магадгүй. Яаралтай бүгдийг санасныхаа дагуу солино гээд хэрэггүй биз. Харин хуучин ажлаа шинэ аргаар хийх гэвэл гарах үр дүн сайн болно. Найз нөхөдтөйгөө харьцахдаа илэн далангүй бай. Харин эрсдэлтэй байж болох зүйл рүү шуугиад хэрэггүй. Долоо хоногийн эцэст өөрийн чинь дотны хүний зөвлөмж л тустай учир сайн сонсоорой.

Leo-Арслан, 23.07-22.08
Арслангууд аян замд гарахад сайн. Та огт яваагүй маршрутыг сонгох эсвэл шууд л эргэлзэх зүйлгүйгээр аялалд гарахад танд сайхан сэтгэгдэл  үлдэнэ. Суралцахад сайн цаг. Сонирхолтой ном уншихад санаа бодол ч өөрчлөгдөж магадгүй юм. Дотны хүмүүстэйгээ зөрөлдөхөөс хугацааны эхэнд болгоомжил. Сүүлийн хоногуудад нь санхүүгийн асуудлаа шийдэхэд үр дүнтэй.

Virgo-Охин, 23.08-22.09
Адал явдал таныг даллан дуудах хугацаа. Гэхдээ илүү эрсдэл гаргахгүйг хичээвэл зохимжтой. Хайр сэтгэлдээ ч та адал явдал хүсч байж болох юм.  Долоо хоногийн эхэнд суралцахад сайн. Шалгалт шүүлэгт бэлтгэхэд муугүй. Гэхдээ сурчихлаа гээд шууд л авч хэрэгжүүлэх гээд ашиггүй юм. Хугацааны сүүлчээр хувиа бодохгүй байвал дээр. Сонин хачин шийдвэр гаргахад их хэрэгтэй үе энэ болой.

Libra-Жинлүүр, 23.09-23.10
Хувийн амьдралд өөрчлөлтөй, сонирхолтой л хугацаа. Ямар нэгэн өөрчлөлт авчрах цаг юм. Таны сэтгэлийг шинэчлэнэ. Эхний хоногуудад хайртай хүнтэйгээ сэтгэлээ хуваалцахад сайн. Сүүлийн хоногуудад нь түүндээ тавих анхаарлаа улам нэмээрэй. Амьдралын чинь урт хугацааны асуудал энэ үеэр шийдэгдэж байгаа гэж бас хэлж болно.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Таны ажилд өөрчлөлттөй. Танд ажлын шинэ санал ирнэ. Гэхдээ ажлаа солихоор шийдээд байсан хилэнцэд л  илүү тустай. Албаны болон хувийн амьдралдаа хэт нэг янзыг барьж байгаагаас салахад одоо сайн үе. Энэ азтай үеэр ирээдүйн ажил, амьдралаа ярилцахад хэрэгтэй болно. Долоо хоногийн хоёрдугаар хагаст эрсдэлтэй хэрэгт оролцохгүй хичээвэл тустай.

Sagittarius-Нум, 23.11-21.12
Нумынхны ихэнх романтик хөөрөлтөй байх үе. Таныг бодоогүй байхад тэр ороод ирэх байх. Шинэ романтик танилууд, сюрприз гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Таны үр хүүхдийн амьдралд баяртай учрал гарч магадгүй. Эхний гурав хоногт  тууштай ажиллах ёстой. Сүүлийн хоногуудад эрч сулрах боловч та гол зүйлдээ анхаарлаа алдахгүй. Амралтаараа голын эрэгт гарахад зүгээр.

Capricorn-Матар, 22.12-19.01

Долоо хоногийн од гаригсийн байрлал та болон таны гэр бүлд сонирхолтой гэнэтийн гэхээр үйл явдлыг авчирч магад. Таныг романтик харилцаа дуудаж байна. харин энд нэмэлт зардал хэрэгтэй. Хугацааны сүүлчийн хоногуудад тууштай ажиллахад санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч танд ашигтай.

Aquarius-Бумба, 20.01-18.02

Гэнэт гэнэт ундрах үйлдлүүдэд та бэлэн. Ер бусын сонирхолтой хүмүүстэй ч танилцана. Өр зээл ч эргээд ирж магад. Хэрэв та өртөй байсан бол төлөхийг хичээх хэрэгтэй. Одоо хамгийн гол нь дотны хүмүүсээ орхиж болохгүй. Хоёрдугаар хагаст нь хайрын адал явдал таныг хүлээж буй. Амралын хоногуудаа гэртээ ажил авч хийхэд сайн байх бололтой.

Pisces-Загас,19.02-20.03
Долоо хоног орлоготой, зарлагатай байх нь. Мөнгө нэмэн олдохоос гадна сугалааны хонжвор ч таарах юм бил үү? Харин энэ үеэр харийн хүмүүст итгэж хэрэггүй. Хугацааны хоёрдугаар хагаст худалдаа наймаа хийвэл муугүй. Харин хуультай холбоотой зүйлийг энэ удаа орхих хэрэгтэй. Амралтаар шинэ танилтай болоод багагүй л наргиж, цэнгэж өнгөрөөх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж