”Free Gaza”-ын хүмүүнлэгийн тусламжаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

”Free Gaza”-ын хүмүүнлэгийн тусламжаас татгалзжээ

Палестины террорист байгууллага ХАМАС "Free Gaza" хөлөг онгоцнуудын ачаа хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авахаас татгалзаж байна. Израилийн тал зуучлагчдын тусламжтайгаар уг ачааг нь Газад өгөхийг оролдож байгаа боловч ХАМАС хамтран ажиллахаас татгалзан олон улсын байгууллага ба Палестины захиргааны ажилтнуудад уг ачааг авахыг зөвшөөрөхгүй байна.
Эм ба хүүхдийн тоглоом, хувцас ачсан машин  хилийн боомтод орж очсон ч Газад тэднийг нэвтрүүлсэнгүй. Хөлөг онгоцнуудаас баривчлагдсан бүх хүмүүсийг сулалтал ачааг хүлээн авахгүй гэж ХАМАС-ын төлөөлөгч мэдэгдлээ.
Ачаан дунд хуягласан хантааз ба бууны дуран зэрэг хүмүүнлэгийн гэхээргүй бараа байсан байна. Мөн эм тарианууд нь хугацаа нь дууссан хэрэгцээгүй болсон байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж