”Мави Мармара” зорчигчид хөлсний дайчид байжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

”Мави Мармара” зорчигчид хөлсний дайчид байжээ

Израилийн өөрийгөө хамгаалах армийн төлөөлөгчийн хэлснээр "Мави Мармара"  хөлөг онгоцон дээр цэргийнхэнд халдсан хүмүүс байлдааны сургуультай, чийрэг биетэй хэдэн арван исламын хөлсний дайчид байсан гэнэ.

Үүнээс гадна тэдэнд биеийн байцаалт байгаагүйгээс гадна хүн бүрт 10 орчим мянган ам.доллар бэлнээр байжээ. Энэ бүгдээс үүдэн цэргийнхэн тэднийг сургуультай хөлсний дайчид гэж үзсэн байна. Гэсэн ч Израиль хүний эрхийн төлөө тэмцэгчдэд огт хамааралгүй тэднийг тавин явуулж байна. Мөн есөн цогцосыг ч гэсэн Израилийн тал шилжүүлж байгаа бөгөөд тэдний зургаа нь танигдаагүй байна. Мөн тэдний биенд баримт бичиг байсангүй. Лхагва гаригт Израиль "Мави Мармара" хөлөг онгоцонд тавьсан камерын бичлэгийг танилцууллаа.


Тэнд арваад эрэгтэйчүүд модон бороохойгоор зэвсэглэж, хурц улаан өнгийн аврах хантааз өмссөн байгааг нь харууллжээ. “Багш” нь тэдэнд заавар өгч тэд Израилийн катерыг угтахаар бэлтгэж байлаа. Хорт утааны багийг хүртэл тэд нөөцөлсөн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж