Фрэнк Лэмпард
Лондоны хөлбөмбөгийн "Челси" клубын хагас довтлогч Фрэнк Лэмпард багтайгаа нэг жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон талаар "The Telegraph" сонинд өгүүлсэн байна. Гэрээг Европын лигийн шигшээ тоглолтын дараа байгуулах гэнэ. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2013 оны зургадугаар сард дуусах юм. Сүүлийн хоёр улиралд гэрээгээ сунгах сонирхолтой байгаа талаараа Лэмпард сонирхуулсан ба хөлбөмбөгчний тавьсан санхүүгийн шаардлагыг клуб хүлээн аваагүй юм. Клуб түүнтэй гэрээний дараа хагацахаар шийдсэн байжээ. Явах хүсэлгүй ч явна гэсэн өндөр магадлал байгаа тухай 2012 оны сүүлчээр Лэмпард мэдэгдсэн байв.
2013 оны нэгдүгээр сард хэвлэлүүд түүнийг Хойд Америкийн Хөлбөмбөгийн лигийн (MLS) "Лос-Анджелес Гэлакси" клубтай гэрээ байгуулахаар тохиролцсон гэж шуугиж байсан.
Энэ улирлын тоглолтын дараа "Челси" багийг толгойлох Жозе Моуриньогин гуйлтаар Лэмпард багтаа үлдсэн гэж The Telegraph сонинд өгүүлсэн байна.
Одоо 34 настай Лэмпард явахад ойртсон ч клубтээ үлдэхээр шийдсэн гэлээ. Түүний хэлснээр, тэр Жон Терри, Петр Чех, Эшли Коул нарын хамт "Челси" клубын бэлгэдэл болж чадсан байна.
Лэмпард «Челси» клубт 2001 оноос хойш тоглож байна. Тэр багийнхаа хамт Английн гурван удаагийн аварга, Аваргуудын лигийн ялагч болсон бөгөөд 2013 оны тавдугаар сарын 11-нд тэрээр клубын шилдэг довтлогч нарын жагсаалтыг 203 гоолтойгоор тэргүүлж эхэлжээ.