
Фото: Albert Gea / Reuters
Испанийн хөлбөмбөгийн "Барселона" клубын спортын захирал Андони Субисаррета хасагдах хөлбөгчдийн жагсаалтыг гаргажээ. Клубт улирлын тоглолтыг өнгөрөөсөн болон түрээслүүлж байсан хөлбөмбөгчид багтсан байна.
"Барселона" клуб нь хамгаалагч Эрик Абидаль, Адриано, Марко Муньес, Андрео Фонтас, хагас хамгаалагчид Хонатан Дос Сантос, Серхи Роберто ("Барселона" Б), Ибрагим Афеллай, довтлогчид Давид Вилья, Боян Кркич ("Миланд" улирлыг өнгөрөөсөн), Исаак Куэнка ("Аякст" улирлыг өнгөрөөсөн) нараас хагацахад бэлэн байна.
Клубын удирдлага "Барселона" бүрэлдэхүүнийг 30 хүн болгон үлдээх бөгөөд хасагдаж байгаа хүмүүст хоёрдугаар багийн дөрвөн тоглогч оржээ.
Элэг шилжүүлэн суулгасаны улмаас урт хугацаа алдсан Абидалийн гэрээ дуусч байгаа бөгөөд дахин гэрээг сунгахгүй. Вилья 2013 оны эхээр "Барселона"-аас явна гэсэн байна. Кркич, Куэнка хоёрын хувьд тэд "Милан", "Аякс" багуудад үлдэх магадлалтай аж.
Каталоны багаас явах хүсэлтэй байгаагаа үндсэн хаалгач нь болох Виктор Вальдес дуулгажээ. El Mundo Deportivo сонинд өгүүлснээр, "Барселона" хаалгачаа 10-15 сая еврогоор явуулахад бэлэн байгаа гэнэ. Эсвэл түүний гэрээ нь дууссан учир тэр зүгээр явж болох юм гэсэн байна.