Санхүүгийн салбарын холбогдолтой шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбарын холбогдолтой шийдвэр гаргажээ

Санхүүгийн зохицуулах хороо ээлжилт хуралдаанаа өнгөрсөн долоон хоногт хийж, санхүүгийн зах зээлтэй холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Ингэхдээ үнэт цаас, даатгал, бичил санхүү, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэлэлцэн шийджээ. Тухайлбал,

Нэгдүгээрт, үнэт цаасны талаар:

– “Говийн ноён нуруу” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цэнгэлжаргал овогтой Будгэрэлийг, “Мон Хан Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Баясгалан овогтой Нандинчимэгийг томилохыг тус тус зөвшөөрөв.

– “Хөсөг трейд” ХК-ийн гаргасан хувьцааг нэгдмэл сонирхолтой этгээд Г.Дашдэмбэрэл, Л.Цэгмид, Д.Нямбаяр, Л.Мягмаржав нараас гаргасан тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрч, хүчинтэй байх хугацааг 2013 оны  тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтоосон байна.

Хоёругаарт, даатгалын талаар:

– “Юу энд Эн” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
– “Мандал женерал даатгал” ХХК-д санхүүгийн даатгал, зээлийн даатгал, итгэлцлийн даатгал, төмөр замын болон усан замын тээврийн хэрэгслийн даатгал, төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгалын хэлбэрээр ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэмж олгох,
– Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Б.Батбаяр, Ц.Цолмон нарыг чөлөөлж, Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Нямааг, Т.Батзулыг томилохыг тус тус зөвшөөрчээ.

Гуравдугаарт, бичил санхүүгийн талаар:

– “Жэй Си финанс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,
– “Мон сант алдар” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан байна.

Дөрөвдүгээрт, эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:

– “Эрнст энд Янг Монголия аудит” ХХК-ийг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудитын компаниар бүртгэх шийдвэрийг тус тус гаргажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж