Какурюү тэргүүлэгчдийн эгнээнд явна

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Какурюү тэргүүлэгчдийн эгнээнд явна

Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн дөрөв дэх өдөр ёкозүна Хакухо Китатайкитай тааран барилдаж, зайлж дараад хялбархан давснаар нэг ч унаагүй тэмцээнийг тэргүүлсээр байна.

Харин одоогоор нэг унаад буй ёкозүна Харумафүжи гүрж бөх Точиношинтой золгоон дээрээс шууд хурдаар ааглан сэжиж, дайраад давав. Ингэснээр Харумафүжи гол өрсөлдөгч Хакухогийн араас нэхэж эхэллээ.

Озэки Какурюү М.Ананд япончуудын шинэ найдлага гэгдээд буй Мёгирюүтай таарч, дэвжээнээс түлхэж гаргаснаар мөн дөрөв дараалан давж, тэргүүлэгчдийн дунд явна.

Хахуко Китатайкиг хялбархан давлаа

Какурюү Мёгирюүг дэвжээнээс түлхэн гаргав

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж