Цэвэр ариун байх нь баялагийн үндэс

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цэвэр ариун байх нь баялагийн үндэс

Фэн-шуй гэдэг нь “салхи ба ус” гэсэн утгийг илэрхийлэх хятад үг болой. Энэ хоёр хүчийг амьдралын хөдөлгөгч гэж тооцож иржээ. Ус мөнгийг илэрхийлэх учир гоожин урсвал мөнгө урслаа гэж үзэх учир хамгийн түрүүнд гэр орныхоо сан техникийг засварлаж, тосгуураа үргэлж таглаатай байлга.
Дараа нь гэр орноо цэвэрлэ. Хог новш зогсонги эрч хүчийг барьж байх учир мөнгө орж ирэхэд саад болно. Олон жил хэрэглээгүй хог новшоо хаях хэрэгтэй. Хуучнаа хадгалах нь ирээдүйн итгэлийг алдагдуулдаг. Хэдэн жил өмсөөгүй ч хаяхад харамсалтай хувцас хунараа хэрэгтэй хүнд өгчихөд буруудахгүй. Хог новшоо зайлуулахдаа “хуучин нь зайлж шинэ нь ирнэ” гэдэг уншлага хийдэг гэнэ. Гэрт маажиг гутал, хагархай сав байх ёсгүй.
Гэрийн тавилгийн байрлалыг ядаж жилдээ нэг удаа сольж бай. Ингэснээр та тэнд зогсонги буй эрч хүчийг хөдөлгөж байгаа гэсэн үг. Зочид ирээд “аятайхан сайхан” гэсэн үг хэлж буй бол байдал сайн тал руугаа хөдөллөө гэж ойлгож болно.
Замын эхэнд
Коридортоо онцгой анхаарах хэрэгтэй. Тэнд заавал толь байх ёстой. Учир нь толь зочид буюу таны уур уцаартай ирэхэд үед чинь сөрөг эрч хүчийг татдаг. Сэтгэл тогтворгүй, уур уцаартай байхдаа толинд харахад сөрөг энергийн зарим нь зайлах учиртай.  Гэрээсээ гараад буцаад ямар нэгэн зүйл авахаар орж ирээд ч толинд харахгүй бол зам тодорхойгүй болно гэж ярьдаг. Орох хаалганыхаа эсрэг толь өлгөж болохгүй бөгөөд аз тусаад эргээд ойж гарч явдаг гэнэ. Харин тэнд улаан-алтлаг өнгийн зураг, дурсгал өлгөдөг аж.
Гэрэл гэгээний талаар бас бас бодох хэрэгтэй. Гэрт гэрэл гэгээ ихтэй бол мөнгө заавал орж ирнэ гэдэг юм байна. Хивсэн дороо хатаасан хагд, далайн ургамлын хэсгийг хийхэд мөнгө татдаг гэж ярьдаг.

Азын тэжээгч
Гал тогоо гэр бүлийг тэжээгч. Амьдралаа сайжруулна гэвэл гал тогоондоо анхаарах хэрэгтэй. Хөргөчөөсөө хатаж муудсан хоолны үлдэгдлийг зайлуул, дандаа шинэ бүтээгдэхүүнээр дүүргэж байгтун. Нэг шил оргилуун дарс хадгалж бай. Аз хэзээ ч ирж магад. Цахилгаан пийшингээ ямагт цэвэр байлгавал зүгээр. Шүүгээнээс нь хоосон таг, хуучин сав суулгыг зайлуулах хэрэгтэй. Пийшингийн хайруулыг ээлж дараалан зөв тойргоор асааж байх ёстой. Хоолны дараа аяга саваа шууд угааж бай. Хогийн хувинг хогтой нь шөнө үлдээж болохгүй. Хог байгаа газарт сөрөг хар эрч ямагт цуглардаг.
Хоолны ширээнд тавагтай идээ ямагт байж байг. Гал тогооны хананд хоол, хүнсний зурагтай натурморт өлгөөтэй байвал сайн.

Баян чинээлэг орчин
Орох хаалганаас зүүн талын буланд тэр орчин бий. Мөнгө татахын тулд тэнд загастай аквариум, цахилгаан оргилуур эсвэл шинэ цэцэгтэй ваар тавьдаг аж. Диваныг шууд  өөр газарт байрлуул. Амралтын эд зүйлс мөнгөний урсгал хоёр үл тохирно.
Баян чинээлэг орчинд байрлуулахад тохиромжтой зүйлс:
·    “Салхины хөгжим”- зургаан гуурстай хонх, хийморийн дарцаг, зураг, ховор эдлэл, чулуу зэргийг байрлуулна.
·    Амандаа зоостой мэлхий эсвэл нуруун дээрээ хоёр зулзгаа тээсэн яст мэлхийн дүрс тавьдаг.
·    “Баян” эсвэл “Мөнгө” гэсэн зурган үсгийг жаазлан тавьсан бол зүгээр
·    Мөнгөний мод.
·    Таны мөрөөдлийн зураг, эд зүйлсийн дүрс.

Номын санд “Хамгийн баян хүмүүс гэсэн цуврал байхад илүүдэхгүй. Дөрвөлжин нүхтэй хятад гурван зоосыг улаан утсаар холбон янийн талаар нь хариуулан тавьдаг. Хоёр үсэгтэй тал нь инь ба дөрвөн үсэгтэй тал нь янь юм. Нүдэнд харагдах газар бүрт л зоос байх ёстой гэнэ. Хятадууд цагаан будааныхаа савны ёроолд зоос тавиад шинэ жилээрээ сольдог.

Ид шидийн талбай
Хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатар Буратино мөнгө ургуулах гэж оролддогийг санаж байна уу? Энэ нь оосон ч зүйл биш гэнэ. Есөн шинэ дэвсгэртийг улаан дугтуйд хийгээд дээр нь ургаж буй цэцэгтэй сав тавьдаг. Саваа алтан өнгөөр будвал улам сайн гэх. Үүнийг Баян чинээлэгийн орчинд байрлуулаад хүлээж байхад мөнгө өөрөө ирнэ. Үр дүнтэй гэдэг юм байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж