Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АОУХА) Австралийн Сургалтын тэтгэлэг (АСТ) хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.
АСТ-ийн зорилго нь хоёр орны хоорондын боловсролын болон судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, чадварлаг хувь хүнд ур чадвар, мэдлэг боловсролоо сайжруулах боломж олгоход оршино. АСТ-ийн үр нөлөөг дээшлүүлэхийн тулд АОУХА тэтгэлэгт оюутнуудыг сургалтаа дүүргэсний дараа эх орондоо эргэн ирж, хоёр жил ажиллахыг шаардан, Австралийн тэтгэлгээр суралцсан төгсөгчдийн холбооны үйл ажиллагаанд оролцохыг хүсэн хүлээдэг.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сонирхолтой Дархан-Уул аймгийн 18-аас дээш насны иргэд, оюутан залуусыг 2013 оны 05 сарын 24-ны дотор бүртгэнэ. АСТ нь ирээдүйн манлайлагчдын сэдэл, урам зоригийг хөхиулэн дэмжиж, хувь хүний манлайлах чадамжийг хөгжүүлэн, Австрали болон хөгжиж буй орнуудын тогтвортой харилцаа холбоо, түншлэлийг буй болгоход зориулагдсан юм.
Болзол шалгуурууд:
- Дархан-Уул аймгийн иргэн байх.
- Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх,
- Тэтгэлэгт өргөдөл мэдүүлэх үед ажлын туршлагатай байх
- IELTS-ийн 5.0 ба түүнээс дээш оноотой дүйцэх англи хэлний түвшинтэй байх