Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор кино урлагийн шинэчлэлийн анхдугаар форумыг энэ сарын сүүлчээр “Төрийн ордон”-д зохион байгуулахаар болжээ. Одоогоор форумын товоо эцсийн байдлаар нийтэд зарлаагүй ч тус форумд соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, кино шүүмжлэгчид, киноны бүх уран бүтээлчид оролцох юм байна. Энэхүү анхдугаар форумаар монголын кино урлагийн ололт амжилт мөн зогсонги үе гээд л бүхий л асуудлыг авч хэлэлцэх нь ээ. Мөн цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх, жүжигчний ур чадвар гэх мэт сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавигдах аж. Шинэчлэлийн анхдугаар форум маш өргөн хүрээг хамарсан томоохон арга хэмжээ болж кино урлагт олон шинэчлэлтийг авчран хэмээн зохион байгуулагчид онцолжээ.
Сонирхуулахад, ССАЖЯ-наас Монголын киноны хуулийг өргөн барихаар судалгааны ажил ид явагдаж байгаа юм. Сүүлийн 20-оод жил төр ямар ч анхаарал тавиагүй орхигдсон энэ салбарт нэн шаардлагатай байгаа асуудал бол яах аргагүй киноны хууль буюу уран бүтээлчдийн бүтээлийг хуулиар эрх зүйн орчин, дэд бүтэц хүрээнд зохицуулах юм. ССАЖЯ-н дээр уг хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа багийнхан ОХУ, Франц, БНСУ-ын хуулийг судлаад эхний байдлаар хувилбараа гаргаад явж байгаа аж. Тиймээс ирэх намрын чуулганаар энэ киноны тухай хуулийн төслийг өргөн барьж оруулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм.

Г.ДАША