Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

J.Lo дахин гэрлэх үү?

Дуучин Женнифер Лопез 2011 онд экс нөхөр Марк Энтонигоос харилцаагаа тасалсны дараа өөрөөсөө олон насаар дүү залуу амраг Каспер Смарттай болзох болсон. Харин хос хоёрыг гэрлэх тухай мэдээллүүд сүүлийн үед зарим эх сурвалжаар цацагдсан байна. J.Lo саяхан “ET News”-т өгсөн ярилцлагандаа та дахин гэрлэх үү гэсэн сэтгүүлчийн асуултанд “Би мэдэхгүй… магадгүй яагаад болохгүй гэж. Каспер бид хоёр олон зүйлийн талаар илэн далангүй ярилцдаг төдийгүй тэр олон зүйл дээр надад тусалдаг. Бид одоо маш их аз жаргалтай байна” хэмээн хариулсан байна.

Түүнчлэн тэрээр өмнө нь мөн залуу амрагтайгаа нийлсэн харилцаагаа “карьерт маань ямар ч саад болдоггүй, харин ч  надад аз жаргал бэлэглэсэн” хэмээн нэг бус удаа хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдаж байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж