Гүйхэд улам зугаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Гүйхэд улам зугаатай боллоо

Гадаа гудамж талбайд гүйх боломжгүй хүмүүс гэртээ гүйлтийн зам худалдаж аваад гүйдэг. Гэхдээ энэ нь хэтэрхий уйтгартай, нэгэн хэвийн байдаг билээ. Тэгвэл энэ байдлыг эвдэх нэгэн сонирхолтой гүйлтийн замыг бүтээжээ.

Уг гүйлтийн зам нь өмнөө дэлгэцтэй ба та хэд хэдэн сонголтоос сонгож, гүйх хэлбэрээ сонгоно. Та гүйж буй хүмүүстэй зэрэгцэн уралдаж гүйхийг хүсвэл спорт төрлийг нь сонгох хэрэгтэй. Харин очих дуртай газар, гудамж талбайгаараа гүйхийг хүсвэл аялал гэсэн төрлийг сонгоорой.


Бүр та илүү сонирхолтой адал явдлаар дүүрэн тоглоомын төрлийг сонгож эрдэнэс түүж гүйх боломжтой юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж