Озоматли хамтлагынханийг хөөж явуулах уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Озоматли хамтлагынханийг хөөж явуулах уу?

Өнөөдөр 19 цагаас Сүхбаатарын талбайд тоглолтоо хийх  Озоматли хамтлаг “Хятадын Монголд тоглолттой” гэх мэдээлэл өгсөн талаар ам дамжсан яриа гарчээ. Интернетээр “өнөө орой энэ хамтлагыг хөөж явуулцгаая, биднийг хятадын муж гэж ойлгож байна” гэх зэрэг захианууд багагүй тархжээ.  
Учрыг тодруулбал  тус хамтлагийн тоглолтын талаарх мэдээллийг Myspace.com сайт дээр тавихдаа “Mongolia, China” хэмээн бичсэн аж.
Тус хамтлагыг зохион байгуулж буй хэвлэлийн албанаас энэ талаар тайлбар хийсэн бөгөөд “Юуны өмнө бидний чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйг минь хүлээн авна уу. Бид Монгол Улсыг тусгаар тогтносон улс гэж сайн мэддэг. Бид Монгол улсад тоглолтоо амжилттай зохион байгуулаад Хятадад очиж тоглох хуваарьтай бөгөөд үүнийг тус сайтад мэдээлэхдээ бичгийн алдаа гаргасанд харамсаж байна. Мэдээлэл буруу тавьсан хүнд хариуцлага тооцох болно. Энэ алдаа бидний өнөө оройны тоглолтын уур амьсгалд нөлөөлөхгүй гэдэгтэй итгэлтэй байна” гэж мэдээлжээ.
 
Грэммийн шагналыг гурван удаа, Латино хитийн шагналыг хоёр удаа хүртсэн Лос Анжелес хотын латино, рок, хип хоп стиллийн Озоматли хамтлагын тоглолт нь Монгол улстай өөрийн орны орчин үеийн соёл урлагаасаа таниулах АНУ-ын Элчин сайдын яамны ажлын хүрээнд явагдаж байгаа ажил юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж