Реппэр, Бизнесмэн, Улс төрчид, Жүжигчид, Тамирчид бүгд
тансаг чамин зүйлд дуртай. Амжилттай яваа хүнийг илэрхийлэх гол чимэг бол
тэдний цаг. Rolex, Breitling, Tag Heuer, Hublot зэрэг цаг үйлдвэрлэгч цөөн тооны шилдэг компаниуд 8000$-10000$ үнэтэй бугуйн цагнуудыг хийдэг.
Chopard бол Швейцарийн тансаг зэрэглэлийн, цаг, үнэт эдлэл үйлдвэрлэдэг тэргүүлэгч
компани юм. 1860 онд Louis-Ulysse Chopard (1836–1915) 24 настайдаа үүсгэн байгуулж байжээ. 1800-аад оноос хээнцэр тансаг халаасны цагнууд худалдаалагдаж эхэлсэн ба
Chopard анхны бугуйн цагаа 1861 онд бүтээжээ. 2003 онд алмазан “Ice Cube”
бугуйн цагийг 164000$-оор худалдаж байв.
Та бугуйн цаганд хэдэн төгрөг зарцуулж чадах вэ? 25,000,000$ үнэтэй цаг байна гэвэл та итгэх үү. Chopard энэхүү 25 сая долларын цагийг бүтээжээ. Энэ цаг нь нийт 201 карат, 3 том зүрхэн хэлбэртэй
алмаз, 15 каратын ягаан, 12 каратын хөх, 11 каратын цагаан алмазаар
чимэглэгджээ. Мөн нэмээд 163 каратын цагаан болон шар алмаз нийлээд 201 карат
болж байгаа юм.