Францын эдийн засаг 0.2 хувиар уналаа

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Францын эдийн засаг 0.2 хувиар уналаа

Европын холбооны хүчирхэг улсуудын нэг болох Францын эдийн засаг энэ оны эхний улиралд 0.2 хувиар уналаа. Тус улсын эдийн засаг ийнхүү сүүлийн дөрвөн жилд хоёр дахь удаагаа буурч байна. Өмнө нь 2012 оны эхний улиралд дээрхтэй адил хувиар буурч байсан юм. Түүнчлэн тус улсын ажилгүйдэл болон хувийн секторын үзүүлэлт, хэрэглэгчдийн итгэлийн индекс мөн уналттай байгаа аж. Европын бас нэг хүчирхэг эдийн засаг болох Германы үзүүлэлт эхний улиралд мөн хангалтгүй гарч, ердөө 0.1 хувийн өсөлттэй байна. Энэхүү муу мэдээ нь тус улсын шинэ Ерөнхийлөгч Францоис Холланде ажлаа авснаас хойших яг нэг жилийн ойтой давхцаж байгаа юм. Тус улсын ажилгүйдэл өнгөрсөн оны байдлаар 10.6 хувьтай гарсан нь чамлахааргүй өндөр үзүүлэлт гэж эдийн засагчид хэлж буй. Өөрөөр хэлбэл, Грек, Испани улсын ажилгүйдлийн төвшний үзүүлэлтийн араас жагсаж байгаа юм. Түүнчлэн тус улсын өрийн хэмжээ ч бас өнгөрсөн онд огцом өсч, ДНБ-ий 3.6 хувьд хүрч, Европын холбооны улсуудын дээд хязгаар болох гурван хувиар хэтэрсэн билээ. Гэсэн хэдий ч Франц улсын зээлжих зэрэглэл олон улсын агентлагуудын тогтоосноор ААА буюу хамгийн шилдэг төвшинд хэвээр байгаа.

Л.ДЭЛГЭР

Эх сурвалж: www.ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж