Австралийн хойд хэсэгт “согтуу” тоть олширч байна | News.MN

Австралийн хойд хэсэгт “согтуу” тоть олширч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Австралийн хойд хэсэгт “согтуу” тоть олширч байна

Австралийн хойд мужийн нэгэн хотод гадна төрхөөрөө согтуу байгаа юм шиг  олон арван тоть нисч яваад болон модон дээр сууж байгаад  тэнцвэрээ алдан нэвсийн унаад ирдэг болжээ. Малын эмч нар энэ үзэгдлийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Орон нутгийн хэвлэлд гарсан мэдээгээр эдгээр шувуу тэнцвэрээ алдаж, нисч, явж чадахаа больдог ба тэдгээрийг цуглуулан торонд хийсний дараа согтууруулах ундаанд “шартсан” хүмүүс шиг ямар ч хөдөлгөөнгүй унтаад байдаг байна.
Ийм хачин үзэгдэл жил бүр Австралийн Хойд нутгийн муж улсын Palmerton-ны орчимд гардаг боловч энэ жил “согтуу” тотины тоо эрс нэмэгджээ.
Palmerton-ны мал эмнэлгийн мэс заслын эмч Лиса Хансен “Ер нь согтуу байгаа юм шиг л харагддаг. Учир нь модон дээр сууж байгаад тэнцвэрээ алдаад унаад ирдэг. Мөн модны нэг мөчрөөс нөгөө мөчир лүү дамжих гэж байгаад мөчрөө барьж чадахгүй алдаад газарт унадаг” гэж ярьсан байна. Тэрээр “шувууд ямар нэгэн төрлийн хүнсний зүйл идэж хордсоноос нисэх, явах зэрэг хөдөлгөөнөө хянах чадвараа алддаг бололтой” гэж тайлбарласан байна.
Тэд шөнөжингөө их хэмжээний архи ууж шартсан хүний шинж төрхтэй болж, хөдөлж чадахаа больдог бөгөөд тэдгээрийг “шарталтаас” хурдан гаргахын тулд жимсний зутангаар хооллодог байна.
Малын эмч “тотинууд торон чингэлэг дотор хоёр хөлөө дээшээ сарвайлган унтаад өгдөг” гэж ярьжээ. Мэргэжилтнүүд чухам юунаас болж хордпого авч байгаа шалтгааныг тайлж чадаагүй байна. Зарим нь ямар нэгэн төрлийн жимс ургамал идсэнээс эсвэл вирусын гаралтай байж болох юм гэж таамаглаж байна.
Хансены  яриснаар “согтуу тотинууд” цэцэрлэг, талбай, засмал зам дээр ч унаж байгаа бөгөөд хэд хоног эрчимтэй арчилгаа сувилгаа хийлгэсний дараа нисэх чадвараа олж, хэвийн ахуй байдалдаа орохоор нисэн оддог байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 222.247.53.21

hehehe huurhun zolignuud ve

Avatar

Зочин 2010-06-04 112.187.176.69

he he he ter sogtuu totinuudiig harah yumsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж