эрдэмтэн Лхамсүрэнгийн Баяржаргал Германы Riedenberg лазерын өндөр
технологийн лабораторид маш өндөр өндөр даралтанд, лазерын аргаар
кальцитаас алмаз гаргаж авсан тухай Германы http://www.bild.de/ сайтад
мэдээлжээ. Доктор Л.Баянжаргал уг судалгааныхаа ажлаар Германы хамгийн
алдартай эрдэмтэн, физикийн Нобелийн шагналт Макс Фон Лауэгийн нэрэмжит
шагналын эзэн болсон байна. Түүний энэ амжилтыг уг мэдээллийг нийтэлсэн
сэтгүүлч “Нобелын шагнал мөрөөдөж болох амжилтын нэг” хэмээн тодотгожээ.
Хамгийн
үнэтэй, хамгийн хатуу чулуу алмазыг 60 жилийн өмнөөс бал чулуунаас
хиймлээр гаргаж авдаг болсон юм. Доктор Л.Баяржаргал кальцитаас алмаз
гаргаж авах судалгаанд олон жил зарцуулжээ. Тэрбээр “Канарын арлууд,
Узбекистаны алмазнууд ихэвчлэн кальцитийн ордоос олддог. Тиймээс бид
кальцитийн ордод алмаз үнэхээр байдаг уу, эсвэл тохиолдлоор тэндээс
олдсон уу гэдгийг судлахаар шийдсэн” хэмээн судалгааныхаа талаар ярьсан
байна.
Эрдэмтдийн
кальцитаас алмаз гаргаж авсан температур нь дэлхийн цөмийн халуунтай
тэнцэх бөгөөд 3000 градусын температурт уг алмаз мэндэлжээ.
Гэхдээ
энэ туршилтаар гаргаж авсан алмаз нь өчүүхэн хэлтэрхий бөгөөд ямар ч
гялалзсан зүйл байхгүй, зөвхөн микроскопоор харах боломжтой юм байна.
Дээрх туршилт амжилттай болсны дараа Монголын эрдэмтэн бүх герман
бүсгүйчүүдийн мөрөөдөл боллоо гэх яриа хүртэл гарсан боловч алмазыг гоо
сайхны чимэглэл болно гэж хэлэх аргагүй юм байна. Гэвч уг алмаз
эрдэмтдийн хувьд хосгүй үнэтэй эрдэнэ билээ. Доктор Л.Баяржаргал
судалгааг үргэлжлүүлж, дараагийн удаа 10000 градусын температурт алмаз
гаргаж авахаар төлөвлөж байгааг дээрх мэдээлэлд тэмдэглэсэн байлаа.
Харин уг мэдээний төгсгөлд шинэ туршилтын тухай бичсэн сэтгүүлч Von
KITTI POHL уншигчдадаа кальцитаас алмаз гаргаж авахаас өмнө өөрт чинь
хагас сая евро, лазерын технологийн өндөр мэдлэг, чадвар, шинжлэх ухааны
туршилт явуулж байсан туршлага бий эсэхийг тунгааж үзэхийг зөвлөсөн
байв.